нано болон ″дино″

 
Хүний бие метр гучаас /?/ хоёр метр тавин долоогийн /citation needed/ хооронд сэтгэл ариун нэг нь сагстай сарнай мэт сэнгэнэн эсрэгээрээ нэг нь самхай мэт үмхийрэн оршин тогнож байх зууртаа зөвхөн өөрийн хэмжээсийг тулсан ухамсарт хэмжээс гэж үзэн дэндүү амиа бодсон бодлыг агуулан байх нь харамсал ажгуу. Метр гучаас эхлүүлсэн нь хүүхдийн сэтгэл хараахан нахиалж амжаагүй зулзаган мөчир мэт гэж үздэгт оршино /мөн л өөрийн бодлоо тулгасан. бич./
 
Гэтэл энэхүү ертөнц гэдэг гуравхан хэмжээс гурилтай шөлнөөс хамаагүй ихийг агуулан байдаг сав шимийн ертөнц болой. Тархиа ашиглан төсөөлөх. Татах болон түлхэх сэтгэхүйн үйлдлийг боломжоороо төсөөлөн бясалгах аваас ухмой.
 
Татах. Чамд  наян долоон зуун сая мегапиксэлтэй бөгөөд түүнийг дэмжин ажиллах бусад төхөөрөмж бүхий ДСПСҮЛР /зохиомол нэр томъёо. бич./ камерыг шамбал бумбын орноос илгээмэгц жоомны зураг дарахыг санал болголоо гэж ургуулцгаая. Шүршүүрийнхээ цацруулагчийг онгойлгоод тэнд саяхан гацаад үхэж үл амжсан нэгэн жоомыг барьж авч газартай дүйцүүлэн 75 градус, ханатай дүйцүүлэн 45 градусын өнцөг үүсгэн эргүүлвээс гадаад эрхтнүүдийнх нь ихэнхийг оруулсан зураг дарах нөхцөл илэрч буй нь тэр. Ийнхүү авсан зургаа зүүм ин /zoom in/ хийн харах аваас чиний шижгийн жижигхэн мөртлөө зэвүүн гэж бодож сэжиг мэдрэмжээ цинцигнүүлэн байж няцлан алж байдаг жоом харин ч байгаль эхийн урлагийн бүтээл, төгс хэлбэр, ирээдүйн тээврийн хэрэгслийн жишиг загвар, өндөгнүүдийн эх, өөр бусад жоомондоо үзэсгэлэнт бүсгүй /?/ ч байж болох. Бүүр дахин зүүм ин хийж харах аваас жоом бол аварга том динозавр гэдгийг мэдэх бөгөөд түүнийг уурхай, тээвэр, мал болон газар тариалангийн зорилгоор хэрэглэгч үй олон нанозавруудыг харж болно. Тэд аравт, зуут, мянгатын системээр зохион байгуулагдсан бөгөөд жоомны өмнөд хэсгээр оршин суугчид нь бэлэг эрхтэнгээс нь гарах үтрээний /?/ шингэнийг нэрж боловсруулаад чингэлэг тээвэрлэгч өөр нэг биетийн кантнээрт /кк/ хийн хойд хэсэгт далавчны хамгаалалтыг эзэгнэн орших нэгэндээ экспортлон оронд нь гуужсан хатуу биетийг авч хэрэгцээгээ хангах зэргээр харилцан ашигтай амь зууцгаана.  Хэзээ ч арьс махыг нь хуулж ухаж олборлож хэрэглэхгүй, харин ялгарч буй зүйлсийг хүртэн аж төрдөг нь гайхалтай. Тэд ерөнхийдөө босоо тэнхлэгийн дагуу байрласан биетэй бөгөөд нэг хөлтэй боловч тэрийгээ чадмаг ашиглан зорчицгооно. Сексийг өөрсдийн хэмжигдэхүүнээр бол хоёроос гурван цаг хийж эр эмгүй дур ханацгаана.  Тэд бас л гараа үл угаан заваарах ахул цагаан хорхойтно. Тэрхүү цагаан хорхойг томруулан харвал бие нь зөөлөн ч цагаа тулахад чангарах нигууртай цагариг булчингаас бүтсэн, арагшаа ээтэн арван зуун шүдтэй, аварга могойн бүх л аюумшигт шинжийг арван түм үржсэн чадвартай агуу амьтан байх аж. Түүний шүдний завсар ч гэсэн кариес үүсгэгч биетүүд найрлан буй. Татах аваас биеээрээ дүүрэн бетон нэвтлэгч өрөмдлөгийн багаж агссан асар том аалз, өтний эрлийз мэт. Чиний камерны пиксэл дөнгөж 1 ,41789  хувь ашиглагдсан бөгөөд цааш татан харах тусам хүний  ухаан санаанд багтахгүй шахам хамгийн жижиг биет хүртэл ямар аймшигтай том зүйл   болохыг чи ойлгон балмагдана. Зүүм ин зүүм ин.
 
Түлхэх. Ийнхүү балмагдан байх зуур чамайг хэрхэн балмагдахыг өөр нэг харьцангуй том биет өөрийн авсан зураг дээрээсээ зүүм ин хийн үзээд сонин эмоц вэ гэж гайхах магадлал бол бас байгаа. Тиймээ тийм боломж байгаа. Бидний хязгааргүй, эзэнгүй нтр гэж ичгүүргүй бантан бүлтэрдэг орон зай нь ердөө л өөр нэг "сансрын жоомны" зүүн талаасаа 4 дэх хөлний үсэн дээр наалдсан нялцаганасан балиар юмны живаа хуваасны нэгэн дээрх хар цэг. Тэрхүү сансрын жоомыг зүүмдэж харж байгаа биетийг өөр нэгэн сүпер биет зүүмдээд ч олж харж үл чадаад апраадаа дэлгүүрт нь буцааж байх жишээтэй. Ямар азаар тэр жоомонд хөлөө угаах санаа төрөхгүй байгаад байгаа юм одоо хүртэл кк.  Үүнээс ч цаашаа томруулсаар хар хувцастангууд дээр гардаг шиг яваал байна яваал байна, тэгсээр нэг юм арай гэж хамгийн том хэмжигдэхүүний орон зайдаа очлоо гэтэл энэ бол зөвхөн эхлэл гээл дахиал явж байх жишээтэй. Тамтай шдээ тамтай нтр.
 
Та дөнгөж сая оюун ухаандаа тодорхой хэмжээний зүүм  ин болон аут /zoom out/ хийсэн бөгөөд дахиад аут аут гээл байвал сүүлдээ бачуурна, яагаад гэвэл хүмүүн төрөлхтөн бид бусдад шижгийн харагддагаа мэдэхгүй байж бусдыгаа шижгийн хэмээн голдог, жижигхэнээ мэдэхгүй байж илүү жижгийгээ дээрэлхдэг, харсан хамгийн том зүйлээ хамгийн том нь мөн гэж итгээд хэрхэн алж хядаж "ялах" аргаа хайдаг, хөгийн юм нээчээд эрдэм шинжилгээний хурал зарлаж мэдэмхийрдэг харьцангуй примитив төрөл зүйлийн биетүүд билээ, бидэнд хүлээн зөвшөөрөх чадвар дутмаг. Хүмүүн бид албатай юм шиг зэрлэг амьтдыг гаршуулж байгалийн инстинктийг нь мартуулчихаад өвс хадахаа мартан өлсгөж алдаг нүгэлтэн. Биднээр war craft мэт тоглоод сууж байгаа өөр төвшний ухамсрууд хэзээ апдэйт хийж чамайг гурван хөл намайг хоёр толгойтой болгохыг бид тааж үл чадна. Хөх халимаар шпрот хийж, шумуул унан дайтаж, хуруугаа чихрүү хийн сэксддэг  /одоо ч гэсэн болмоор ч юму кк/ болсон ч энэ бол зүгээр л нэг софтвэр апдэйт /software update/ байсныг үл ойлгон тухайн нөхцөлдөө увайгүйтнэ, эзэрхийлнэ, ухааныхаа хэрээр нээлт нтр хийж бусад биетүүдийг хорлоно доромжлоно тэгээд шууд бус хохирлоо амсдгаараа амсана, тиймээ бид хорлогчин төрөл жанрын материуд, бидний нүдний хүлээн авах давтамжийг аль эрт илрүүлээд бидэнд харагдахаа больж сурсан илүү хөгжилд хүрсэн тэдний хувьд лалрын неандерталь, одоо хүртэл ухаараагүй хөөрцөн болхи биетүүд..

51 сэтгэгдэл:

null
ХЭРЦГИЙ ХЭРЭМ

Бүгдийг нь уншлаа. Сайн бичжээ. Чи бас математикч уу?

Буур

ганц нэг алдаа яалт ч гүй хийсэн байх юмаа тээ блогт юм бичихээр? Бичлэг магтсанд баяраллаа Хэрмээ, яагад матьч гэж бодсын?

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

яахуудаа математикчид нэг иймэрхүү сэтгэлгээгээр юм бичээд байх шиг байдын тэгээл нтр.

tsoomo

Гэхдээ бодит байдал дээр хамгийн дайчин матер нь хүн шуу даа хэн нэгний ургац гэдэгээ мэдтэлээ энэ байгаа байдал маань сайхан байх болно.Бодит орчин болоод хэн нэгний төсөөллийн орчинд байх 2-н хооронд хугацааны хязгааргүй төгөсгөлийг тийм дахин өсгөсөн хугацаа байдаг гэдэгд бат итгэдэг.Энэ бол сүпэр элийрэл миний сээгий шүү хо хо хо

Буур

ерөнхийлөөд яахав дээ

Буур

Цоомоод хэлэхэд хүн төрөлхтнөөс бусад нь хамгийн хамгийнд санаа зовдоггүй байхөө

tsoomo

Ерөнхийлөх энэ ухагдахуун нь хэн нэгэн бодгааль дээр авч үзэж ч болох асуудал

Буур

тийн тийн

MrBi

харьцангуй юу? хэн ч баталж үл чадах харж үл чадах. тиймээс үүнийг бодож толгойгоо гашилгаснаас өнөөдөр хэрхэн ганц юм олоод аятайхан газар эвтэйхэн хүмүүстэй шаачих уу л гэж бодыдоо хэхэ

Аанхаа

Ээ дэээ сайхан бясалгал бодрол байна шүү, энийг уншаад хөлний улны шөрмөс татаж байгааг бодоход ихээхэн увидас шидтэй утга бүхий зарим нэг хачирхан инээдийг шигтгэж өгсөн нягталж гүйлгэмээр бүтэээл аж

Ицми

өө сайхх бичиж.

тэр муу шүршүүрт тээгэлж үхсэн жоом чиний зүрхэнд бүр орчжээ этэр гээд кк

tsoomo

Энэ муу нялцгай эд чинь тийм л үүрэгтэй юм бишүү.Хувь хүний үнэмшил ямар байгаагаас л хамаарах зүйл байх.Гол нь бэлгийн эрүүл ахуй хо хо хо

Desperado

гажиг гармаа блог хөтөлдөг болчиж нтр... ха ха

ntsoom

Лааг бичсэн байна шд ээ.

tsuki (зочин)

Nice Nice Nice. Жаахан ч гэсэн өөр юм бодход хүргэлээ. Update хийцэн үү? :D

Буур

Mrbi, даруулгаа яя гэж боджин? кк хэцүүшдээ хэцүү азийн чоно архины нөөц дуусаа болуу гээл тамтай

Аанхаа болон Ицми нарт баяраллла, аанхаа чиний бичлэгүүд бас гоь юм байлээ. Ицми тэр жоом бол магадлал өндөршдээ тэ, маниус ариусчлаа гэж бодоол байдаг яс юман дээрээ кк

Буур

цоомо, харин тиймээ үнэмшил чухал, үнэмшлээ өөрчлөн сайжруулахад бэлэн байх бас чухал, чухал царай гэхдээ дэмий

Дэсп, таалагдаагүй бол уучлаарай

нцоом, магтаалд баяраллаа

Цүки, баяраллаа цаадуул чинь апдэйт хийх гээд 66% тай баффер хийцэн ш**жийлээ кк

Зочин

толгой хүркүүмаа...би аягүй намханлдаа

Undriga

ккк, ямар айр бичдийн бээ. Гоя болсон байна. Тэгээд зүүм индэж байсан чинь өөртэйгөө төстэй бодгалийг харвал аймшигтай ч юм уу. Тэрийг нь нөгөө жоом хэнэгчгүй идээд л...

Desperado

өө би аймир таалжугаагаа ингэж илэрхийлдийн.

Буур

зочин, чи бол аварга том аймшгийн биет шдээ

Ундрига, аймар шдээ ер нь аюгүй тамтай. Харин тийн, бүгд нэг нэгнээ идээл, толгой дээр нь дарж илүү өндөрсөх гэж тэмцээл, идээл уугаал дуусгах юм. Аа магтаалд бол баяраллаа

Дэсп, ямар сонин илэрхийлдийн хэхэ, акуна матата пийс, иннэр пийс, интэр пийс нтр.

Зочин

би хайртайгаа яаж илэхийлдэг гээч....

Desperado

дээрх я

Буур

яаж илэрхийдийн?

Desperado

хазаж...базаж ...нтр

Буур

аахан.

tsoomo

Дэспи чи ч гэнэн байна даа одоо буурны ороо ордог цаг орсон буурыг буу л зогсоодог юм гэсэн шүү.

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

энэ блог таалагдаад байгаа шүү.

Desperado

ганцын зэрэг буур бол яамай л байна нтр ха ха

Hiko

доо хүртэл ухаараагүй хөөрцөн болхи биетүүд.. хм үнэн үнэн гэхдээ бас яг ч үнэн байж чадах уу? нтр

Desperado

хэрэм ч таална л гэсэн бол "таалдаг" эвгүй гардаа...

Янзагахан

Сайхан бичиж таалагдлаа. Харин ийм байх вий гэхээс аймшигтай санагддын... Нэг реклам ч билүү нэг зүйл дээр гардагдаа...

Буур

Таалсан хүмүүстээ баяраллаа, бид бүгдийн бодож л явдаг зүйлсийн нэгийг цаг завтай байснаараа түрий барьж ийм хэлбэрээр блогт шивсэн л байдал юм.

Цоомо, дэсп хоёр минь дээ зүүм аут зүүм аут нтр

Хэрм, чиний блог бас надад таалагддаг

Хико- тэрэнд би эргэлзэхгүй байгаа, гэхдээ тийм ийм гэдэг дээр хоюулаа заавал дүгнэлтэнд хүрээд яахав дээ тэ? юмыг дараа бодож тунгаахаар нээлттэй орхиж сурцгаая нтр

Янзагахан- Хар хувцастан, аваатар, амьтны ертөнц энтэрээс л санаа аваад гусцышдэ кк

Batsy

Гоё болжээ. Чиний хэлээд байгаа өндөр пиксельтэй аппарат байсан болч гоё байхгүй юу тэгсэн бол орчлонгийн хуулиудыг хамаа замбраагүй судлагдчихгүй юу. Өгж байгаа санаа чинь таалагдлаа хүмүүсийн том жижгийг харах байдлыг ч гоё гаргаж. Би ч гэсэн хар хувцастангуудыг үзээд ингэж бодож билээ. Чиний харах хандлага дажгүй санагдаж байна шүү

Буур

баяраллаа Бацу, хар хувцастан ч тухайн үедээ нервээр нэлээн тоглцон кино шүү тиэ?

Batsy

Харин тийн хүнийг шооконд оруулчихаж байгаа байхгүй юу. Өөрсдийгөө жижкэн гэж бодсон чинь тэр үед уур хүрээл явцан. Жоохон байсан болохоор том жижиг их чухал байсым шиг байгаан ;)

Буур

кк дундаж сэтгэлгээний араамнаас хальсан кино хийх мода хэсэг ч явсаан, одоо ч багасаагүй. Гэхдээ энэ бол сайн шдээ тиэ, хэдий болтол хоёр кобой буундаа хэн нь түрүүлж хүрэхнүү гэж бүтэн театр амьсгаа даран догдолж суухав дээ кк

Batsy

Аанхан сэдэл төрүүлдэг кинонууд ч даж шүү. Сүүлд 9р гудамж Аватар 2 санаа нь их даж болсон. Твайлайт ч гэсэн нэг төрлийн бас л нэг сэдэл өгсөн. Киноны зохиол бичигч найруулагч нарын л ач гавьяа тэдний нийгмийг харж хийсэн бүтээлүүд шүүдээ

Буур

даж даж, надад твайлайт бас их даж санагдсан, одооноос хүзүүгээ хугалсан хүн зүүдэг хүзүүний хамгалалтыг титанаар захиалж хийлгэе гэж боддог болоод байгаа нтр кк

HERO

Пай тархи zoom out хийтэл бичдэг байна шд ээ. за дараагийн нийтлэлээ нтр.

Буур

нэг юм бичцэн л байжихуй, гэхдээ засч янзалжийж дэлгэцлэхгүй бол бөөн алдаатай бичцэн байхын эргээд уншихаар.

Desperado

дебют шаанаа чи аягүйлол энэ янзаараа ...нтр

Desperado

хэрэм чааг аймир сурталчилж байшд холбоосы чэн статус дээрээ тавьж нтр. ачыг нь хариуларай

Буур

кк яаж хариулдын билээ

1 (зочин)

үймрүүлчих юм хэхэ

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

юм бичээчэээ хүлээгээд байна.

Буур

Хэрэм сайн уу? харин юм бичихээр л нээх уянгын халил шаачаад байхын, жаахан энгийн байдалтай бичихгүй бол гээл зассаар танасаар байтал ганц гарчигтай үлдээд байхын кк

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

Буур сайн уу, би одоо чамайг чинь унших гээд хүлээгээд байхаддаа. Юм бичээд аль ккк

Буур

за.

Chestmir (зочин)

Quantum mechanics, the way we can imagine beyond ! Tumbs up bro

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

Буураа хааччихаваа юм бичээчээ хүлээгээд байна шдээ буур минь дээ чамйаг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)